Бидний тухай

Medi Clinic

Medi Clinic нь арьс, үсний эрүүл мэндийн чиглэлээр оношилгоо, эмчилгээ, лабораторийн шинжилгээ болон үс, хөмсөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг уялдуулан үзүүлдэг төрөлжсөн эмнэлэг юм.

Бидний хувьд эмчилгээ нь зөвхөн харагдаж буй шинж тэмдгийг арилгахаас эхэлдэггүй. Эмчийн үзлэг, арьс болон үсний нарийвчилсан үнэлгээ, шаардлагатай лабораторийн шинжилгээнд үндэслэн асуудлын шалтгааныг тодорхойлж, тухайн хүний онцлогт тохирсон эмчилгээний төлөвлөгөөг боловсруулдаг.

Оношилгоо→Шалтгааныг олох→Хувь хүнд тохирсон эмчилгээ→Хяналт→Хэмжигдэхүйц үр дүн
Зарчим

Эмчилгээнд хандах байдал

01

Оношилгооноос эхэлнэ

Зөв эмчилгээ сонгохын өмнө асуудлыг зөв тодорхойлохыг чухалчилна.

02

Хувь хүнд тохирсон эмчилгээ

Нас, биеийн онцлог, онош, асуудлын үе шат болон эмчилгээний зорилгыг харгалзан төлөвлөгөөг хувь хүнд тохируулна.

03

Эмчилгээний явцыг хянана

Эмчилгээ хийснээр бидний ажил дуусахгүй. Үр дүнг давтан үнэлж, шаардлагатай үед төлөвлөгөөг өөрчилж, дараагийн алхмыг тодорхойлно.

04

Оношилгоо, эмчилгээг уялдуулна

Арьс, үсний зарим асуудал дотоод хүчин зүйлтэй холбоотой байж болох тул шаардлагатай тохиолдолд эмчийн үзлэгийг лабораторийн шинжилгээтэй уялдуулан үнэлнэ.

Алсын хараа
Үйлчлүүлэгч бүрд хэмжигдэхүйц, үр дүнтэй эмчилгээг сэтгэлээ шингээн хүргэж, эрүүл гоо сайхныг бүтээнэ.
Эрхэм зорилго
Эрүүл мэнд, гоо сайхныг хослуулан бүтээгч, салбартаа тэргүүлэгч хамт олон байна.
Үнэт зүйлс

Бидний үнэт зүйлс

Хэмжигдэхүйц бодит үр дүн
Бид үр дүнг хэмжиж, сайжруулж, баталгаажуулдаг.
Чин сэтгэл
Үйлчилгээ бүрийг сэтгэлээ шингээн хүргэж, эерэг хандлагатай ажилладаг.
Мэдлэгт суурилсан үйлчилгээ
Эмчилгээ, зөвлөгөө бүр шинжлэх ухаанч мэдлэгт суурилдаг.
Хамтын хүч
Бид баг хамт олны нэгдмэл хүчээр хөгжиж, амжилтыг хамтдаа бүтээдэг.
Тасралтгүй сайжралт
Өдөр бүр өөрсдийгөө болон үйлчилгээгээ илүү сайжруулахыг эрмэлздэг.
Ёс зүй ба итгэлцэл
Үйлчлүүлэгч болон хамт олны итгэлийг үнэнч, хариуцлагатай хандлагаар бий болгодог.