Үс уналт, шингэрэлт бүр ижил шалтгаантай байдаггүй. Medi Clinic-д үс, хуйхны байдлыг үнэлж, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээтэй хослуулан шалтгааныг тодорхойлж, тухайн хүнд тохирсон эмчилгээний төлөвлөгөө боловсруулна.
Үс уналт нь зөвхөн үсний асуудал биш бөгөөд удамшил, дааврын өөрчлөлт, дархлаа, витамин болон тэжээлийн дутагдал, стресс, төрсний дараах болон цэвэршилтийн үеийн өөрчлөлт, мөн зарим архаг өвчинтэй холбоотой байж болно.
Үс уналтын шалтгааныг тодорхойлохдоо эмчийн асуумж, бодит үзлэг болон трихоскопийн оношилгоо хийдэг.
Шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ төлөвлөнө.
Үс шингэрэх үед заавал их хэмжээгээр унаж байгаа мэт анзаарагдахгүй байж болно. Харин үсний ширхэг нарийсах, нягтаршил буурах, хуйх илүү тод харагдах өөрчлөлтүүд илэрч болно.
Үс, хуйхны үзлэг болон трихоскопийн оношилгоогоор:
зэргийг үнэлнэ.
Онош болон үсний байдлаас хамааран эмч тухайн хүнд тохирсон эмчилгээний төлөвлөгөөг сонгоно.
Мөн эмчийн заалтаар Minoxidil, Trioxidil, Finasteride, Dutasteride зэрэг хавсарсан эмчилгээ сонгогдож болно. Дэлгэрэнгүйг «Онош бүрт ижил эмчилгээ тохирохгүй» хэсгээс үзнэ үү.
Андрогенетик алопеци (AGA) нь эрэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог удамшлын шалтгаант үс уналтын хэлбэр юм.
Энд хамгийн чухал нь шууд үс шилжүүлэн суулгах эсэхийг шийдэхээс өмнө одоо байгаа үсний байдал болон үс уналтыг үнэлэх юм.
Үс уналтыг эмчилгээгээр хянах боломжтой.
Харин аль хэдийн халзарсан хэсэгт шаардлагатай тохиолдолд үс шилжүүлэн суулгах боломжтой.
Үс шилжүүлэн суулгах үед өөрийн дагзны үсийг үндсэн донор болгон ашиглаж, донороос үс авахдаа FUE арга хэрэглэдэг.
Hairline-ийг тухайн хүний нүүрний хэлбэр, нас, үсний бүтцэд тохируулан төлөвлөдөг.
Суулгасан үс эхний сарын дараа түр хугацаанд унаж, хоёр дахь сараас дахин ургаж эхэлнэ.
Дунджаар 6–8 сарын үед өтгөрөлт ажиглагдаж, 12 сарын орчимд бүрэн ургалтын үр дүнг үнэлдэг.
Alopecia Areata нь дархлааны шалтгаант үс уналтын хэлбэр бөгөөд үс тодорхой хэсгээрээ голомтлон унах байдлаар илэрч болно.
Зарим тохиолдолд дугуй буюу зоосон хэлбэрийн үсгүй хэсэг үүсэж харагддаг.
Тиймээс эхний алхам бол мэргэжлийн үзлэг, оношилгоо байх ёстой.
Хуйхны тослогжилт, хуурайшилт, хаг, үрэвсэл зэрэг өөрчлөлтийг үс уналт болон үсний ширхэгийн өөрчлөлттэй хамтатган үнэлэх боломжтой.
Үс, хуйхны оношилгоог эмчийн асуумж, бодит үзлэг болон тусгай микроскопын тусламжтай хийдэг.
зэргийг үнэлнэ.
Шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ төлөвлөж, эмч тухайн хүний үс, хуйхны онцлогт тохирсон эмчилгээний төлөвлөгөөг гаргана.
Үсний асуудлын зөвхөн гаднах шинж тэмдгийг бус, үүсгэж буй шалтгааныг тодорхойлох нь эмчилгээний эхний алхам.
Оношилгооны үр дүнд үндэслэн эмч тухайн хүний үс уналтын төрөл, үе шат, хуйхны байдал болон бусад хүчин зүйлд тохируулан эмчилгээний төлөвлөгөө боловсруулна.
Үс шилжүүлэн суулгах шаардлагатай тохиолдолд донор хэсгийн үсний нөөц, халзралын хэмжээ, цаашдын үс уналтын эрсдэл болон нүүрний харьцааг тооцон төлөвлөдөг.
Нүүрний хэлбэр, хөмсөгний харьцаа болон үсний ургалтын чиглэлийг тооцон өөрийн үсийг ашиглаж хөмсөгний хэлбэр, нягтаршлыг нөхөн сэргээнэ.
ДэлгэрэнгүйЭхний алхам бол мэргэжлийн үзлэг. Таны үс, хуйхны нөхцөл байдлыг үнэлж, тохирсон эмчилгээний төлөвлөгөө гаргана.